Дэлүүн суманд 150 хүүхдийн дотуур байр ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-02-14 14:37:33

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 150 хүүхдийн дотуур байр өчигдөр нээлтээ хийжээ.  

Тус  дотуур байрыг УИХ-ын гишүүн Д.Мурат санаачлан бариулсан бөгөөд нийт өртөг нь нэг тэрбум 25 сая төгрөг болжээ. Барилгын ажлыг "Ганбарс", "Досстрой" компаниуд гүйцэтгэсэн байна.

Дэлүүн сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль нь 1370 сурагчтай. Үүнээс 506 хүүхэд дотуур байранд амьдардаг бөгөөд хуучин дотуур байрны барилгууд нь хуучирсан, багтаамж муу зэрэг хүндрэлүүд байнга тулгарч ирсэн юм.  

Холбоотой мэдээ