“Дээд боловсролын шинэчлэл” төслийн үр дүнг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-02-15 11:30:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Дээд боловсролын шинэчлэл” төслийг 2012 оноос долоо дахь жилдээ хэрэгжүүлж байна.

Уг төслийн үр шимийг хүртэгч байгууллагын төлөөлөл МУИС, ШУТИС, ХААИС, МУБИС, АШУҮИС, СУИС, Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл, Боловсролын үнэлгээний төв, боловсролын хүрээлэн өөрсдийн байгууллагад гарсан үр дүнгийн талаар танилцууллаа.

Мөн төслийн үр шимийг хүртэгч оюутнуудын төлөөлөл “Модны нүх ухах ажлын төхөөрөмж үйлдвэрлэх” тэтгэлэгт төсөл хэрэгжүүлсэн Б.Адъяа, “Хөдөлмөрч оюутан” тэтгэлэгт төслийг хэрэгжүүлсэн Ц.Ариунболд нар мэргэжлийн болон хувь хүний хөгжилд нь гарсан өөрчлөлт үр дүнгийн талаар хуваалцав. Төсөлд хамрагдсан их, дээд сургуулиуд хөтөлбөрийн агуулга боловсруулах, олон улсын магадлан итгэмжлэлд хамрагдах, лаборатори тоног төхөөрөмжтэй болох зэрэг бодит үр дүнгээс дурдаж байлаа.


БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, “Цаашид БСШУСЯ-нд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн тайлан, үр дүнг энэ жишгээр нийтэд хүргэх болно. Олон нийт мэдээлэл муутайгаас боломжоос хоцрох ёсгүй” гэв.

Холбоотой мэдээ