“Renault” компанийн тэргүүн “Nissan” компанийн удирдагуудтай уулзаж байна

Дэлхийн мэдээ | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2019-02-15 14:52:20

ТОКИО. /NHK/. Баасан гарагт Францын автомашин үйлдвэрлэгч “Renault” компанийн шинэ тэргүүн Жан-Доминик Сенард “Nissan” компанийн захирал Тошиюки Шигатай уулзсан байна.


Ж.Сенард болон Т.Шига нар хоёр талын харилцаагаа бэхжүүлэх шаардлагатай байгаа талаар хэлэлцжээ. Энэхүү уулзалтын дараа Ж.Сенард “Nissan” компанийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Хирото Сайкава тэргүүтэй удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзах бөгөөд талууд компаниудын харилцааг гүнзгийрүүлэх арга замын талаар хэлэлцэх төлөвтэй байгаа ажээ.


Ж.Сенард уулзалтын өмнө хэлэхдээ, хоёр талын соёл уламжлалыг харилцан хүндэтгэж, цаашдын түншлэлийн харилцааг өргөжүүлэх талаар хэлэлцэхийг хүсэж байна гэжээ. Мөн тэрбээр, Карлос Гоны халааг авах хүний талаар хэлэлцэхгүй гэдгээ мэдэгдсэн байна.


Өнгөрсөн оны 11 дүгээр сард Японы автомашин үйлдвэрлэгч хоёр компанийн зөвлөл К.Гоныг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бол Ж.Сенард өнгөрсөн сард түүний халааг авсан билээ.


"Nissan-Renault-Mitsubishi" нэгдлийн тэргүүн асан  К.Гон нь ашиг орлогоо нуун дарагдуулсан хэрэгт холбогдсоны улмаас Токиод саатуулагдаад байгаа юм. 

Холбоотой мэдээ