МИАТ-ийн онгоцноос тэсрэх бөмбөг илрээгүй

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2019-02-15 16:23:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Инчон-Улаанбаатар чиглэлд өнөөдөр хөөрөх гэж байсан нисэх онгоцонд тэсрэх бөмбөг байрлуулсан гэсэн мэдээллээр нислэгийг түр зогсоожээ.

БНСУ-ын Инчоны олон улсын нисэх буудлын аюулгүй байдлын албанаас үзлэг хийхэд ямар нэгэн тэсрэх бөмбөг илрээгүйг МИАТ-аас мэдээллээ.

Тиймээс нислэгийг үргэлжлүүлэх зөвшөөрлийг холбогдох газраас өгсөн даруй хөөрнө. Дээрх асуудлаас нислэг саатсанд хүлцэл өчиж байна хэмээн  МИАТ цахим хуудсандаа мэдээлжээ.

Холбоотой мэдээ