АНУ болон БНАСАУ-ын удирдагчдын уулзалтын бэлтгэлийг хангаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-02-18 15:13:47

ВАШИНГТОН. /Strait Times/. Энэ сарын эцсээр Вьетнамын нийслэл Ханой хотноо зохион байгуулах АНУ болон БНАСАУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хангахаар хоёр орны төлөөлөгчид Ханой хотноо хүрэлцэн очжээ. Энэ тухай Вьетнамын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.


Мэдээллийн “VnExpress” цахим хуудсанд мэдээлснээр, хоёр талын төлөөлөгчид дээд хэмжээний уулзалтын зохион байгуулалтын талаар хэлэлцэх төлөвтэй байгаа ажээ.


“Дээд хэмжээний уулзалт болохоос өмнөх 10 хоногийн хугацаанд гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүлийн 96 багийг ажиллуулна” гэж Ханой хотын цагдаагийн газраас мэдээлсэн байна.


Түүнчлэн энэхүү дээд хэмжээний уулзалтын аюулгүй байдлыг маш өндөр түвшинд ханган ажиллах төлөвтэй байна. Вьетнамд терроризмын эрсдлийн түвшин маш бага байдаг хэдий ч нийслэл хотын хүн амын нягтаршил нь хоёр орны удирдагчдын бие хамгаалагчдын хувьд ажил үүргээ гүйцэтгэхэд нь хүндрэл учруулж магадгүй байгаа ажээ. 

Холбоотой мэдээ