“Оскар”-ын шагналын эзнийг зар сурталчилгааны дундуур зарлахгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2019-02-18 17:34:49

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн кино урлагийн академи “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын үеэр 24 төрөлтэй уг шагналын 4 төрөлд нь нэр дэвшигчийг зар сурталчилгааны дундуур зарлах шийдвэрээ өөрчилжээ. Энэ тухай тус академи цахим хуудсандаа мэдээлсэн байна.


“Шилдэг зураглаач, шилдэг эвлүүлэгч, шилдэг нүүр хувиргагч болон шилдэг богино хэмжээний кино төрөлд “Оскар”-ын шагналыг гардуулахтай холбоотой асуудлаар академи гишүүдийнхээ саналыг сонссон. Эдгээр төрөлд ялагчийг зар сурталчилгаагүйгээр, тогтсон уламжлалын дагуу зарлана” гэж мэдээлэлд дурдсан байна.


“Variety” сэтгүүлд мэдээлснээр, найруулагч Квентин Тарантино, Спайк Ли, мөн жүжигчин Жорж Клуни зэрэг 40 хүн шагнал гардуулах журмыг өөрчлөх гэж байгааг шүүмжилсэн захидлыг академид илгээжээ.


“Оскар”-ын шагнал гардуулах 91 дэх удаагийн ёслол энэ сарын 24-нд Лос-Анжелес хотноо болно.

Холбоотой мэдээ