Менингит өвчний хоёр тохиолдол гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-02-20 22:31:26

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд менингит өвчний хоёр тохиолдол гарч, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тус өвчний тохиолдол дахин бүртгэгдээгүй байгаа бөгөөд урьдчилан сэргийлэх бүх төрлийн арга хэмжээг эрүүл мэндийн байгууллагууд авч ажиллаж байна.

Үүнээс гадна аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт харьцангуй намжиж, хэвийн хэмжээнд хүрэх гэж байна. Одоогоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт 32 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Өвлийн ид хүйтний үед тус тасгийн ачаалал эрс нэмэгдэж, томуу, томуу төст өвчний дэгдэлт аймгийн хэмжээнд өндөр байсан юм. Харин хүйтний эрч бага зэрэг суларсантай зэрэгцэн тус өвчний дэгдэлт буурчээ.

 

 

Холбоотой мэдээ