Завхан голын ус тэлсний улмаас малчид өвөлжөөгөө орхин нүүж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-02-19 13:46:22

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн нутагт Завхан голын ус тэлсний улмаас ойр хавьд нутагладаг 15 малчин өрхийн гэр, бууц руу нь ус оржээ. 

2009 онд “Тайшир Гуулин” УЦС ашиглалтад орсон нь Жаргалан сумын малчдын амьдралд сөргөөр нөлөөлж 2010 оноос хойш олон өрх өвлийн үерт автан өвөлжөөгөө орхих болсон байна. Энэ удаагийн үер Бүрэн багийн нутагт орж ирснээр 15 өрх хүйтний цагаар нүүдэл хийж, гал тавин газар гэсгээж, шинэ өвөлжөө барьж байгаа гэнэ.   

Тайширын усан цахилгаан станц Завхан гол руу хоёр агрегатаар ус тавьдаг бөгөөд энэ жил усны хэмжээ 20 орчим км-ээр тэлж ийнхүү малчдын өвөлжөө руу ус оржээ. Ус орсны улмаас одоогийн байдлаар малчин өрхүүдийн 200 гаруй мал үхээд байна хэмээн сумын удирдлагууд мэдээлэв.


Холбоотой мэдээ