“Малчид дуулж байна” уралдаан болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-02-20 14:42:03

Архангай /МОНЦАМЭ/. 17-р жарны шороон гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн 8-ны билэгт сайн өдөрт зориулан Батцэнгэл сумын соёлын төвөөс “Малчид дуулж байна” уралдаан зохион байгуулжээ.

Уралдаан хөдөөгийн иргэдэд соёл урлагийн үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх, дууны уран бүтээлийг ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, ардын шинэ авъяастнуудыг нээн илрүүлэх, тэдний ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн туслалцаа үзүүлэх зорилготой зохион байгуулсан байна.

Оролцогчид нийтийн болон ардын дууны төрлөөр ур чадвараа сорин өрсөлдсөнөөс тэргүүн байранд Цац багийн малчин Д.Лхагвасүрэн шалгарчээ.

Уралдааны үеэр төрийн дээд “Алтан гадас” одонгоор Дайр бор багийн ахмад настан Ц.Шаравсүрэн, Зам, тээврийн хөгжлийн яамны “Онц тээвэрчин” цол, тэмдгээр Цац багийн иргэн Лу.Батбаяр, аймгийн Засаг даргын жуух бичгээр Цац багийн иргэн Б.Дэжидмаа нарыг шагнасан байна. 

Холбоотой мэдээ