Хохирсон 29 хүүхэд хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд ханджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-02-21 15:17:33

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд хохирогч 29, сэжигтэн 5, ял шийтгүүлсэн 1, албадлагын арга хэмжээ авагдсан 3, яллаглагч 1 хүүхэд хандаж, үйлчлүүлсэн байна.

Үүнээс яллагдагч нэг хүүхдэд боловсролын үйлчилгээг тасралтгүй хүргэж, суурь боловсрол олгосон бол өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлжээ.

Тус хороо 2018 онд хорооны хурлыг таван удаа зохион байгуулж, шийдвэрлэх асуудлуудыг тухай бүр нь шийджээ. Тус хороонд зөрчил үйлдсэн болон гэрч хүүхэд байхгүй. Харин аймгийн ШШГГ-тай хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүүхдийн асуудлаар хамтран ажиллах гэрээ байгуулж, гурван хүүхдийн зан үйлд нөлөөлөх, нийгэмшүүлэх сургалт, нөлөөллийн үйл ажиллагаанд оролцуулжээ. Одоо хоёр хүүхэд нөлөөллийн үйл ажиллагаанд хамрагдаж байна. 

Холбоотой мэдээ