Европ, америкчуудын гуравны нэг нь Крымыг Оросынх гэж үзэж байна

Дэлхийд | Нийгэм
jargal@montsame.mn
2016-03-16 15:44:39

МОСКВА. /RIA Novosti/. Америк, Голланд, Их Британи, Франц, Герман, Италичуудын бараг гуравны нэг нь Крымын хойгийг ОХУ-ын нэг хэсэг гэж үзэж байна. Үүнийг мэдээллийн “Sputnik” агентлаг болон радиогийн захиалгаар Их Британийн судалгааны алдартай компани болох “Populus” болон Францын “Ifop” компанийн явуулсан санал асуулгын дүн харуулжээ.

“Крым бол Оросын нэг хэсэг гэж та үзэж байна уу? эсвэл үгүй юу?” гэдэг асуултад Италийн оршин суугчдын 39 хувь нь, германчуудын 37 хувь нь тийм гэж хариулсан байна. Их Британи болон Нидерландад Крым бол ОХУ-ынх гэж үзэж байгаа хүмүүсийн тоо тус тус 33 болон 32 хувьтай байна. Крым Оросын нутаг дэвсгэр гэж үзэж байгаа хүмүүсийн тоо АНУ болон Францад 26 хувьтай байгаа бөгөөд харин “Мэдэхгүй” гэдэг хариултыг АНУ-д хамгийн олон хүн буюу 42 хувь нь өгчээ.

“Populus” компанийн мэргэжилтнүүдийн энэ сарын 4-9-нд АНУ, Нидерланд, Их Британид явуулсан санал асуулгад 18-аас дээш насны 3092 хүн оролцсон байна.

Гуравдугаар сарын 8-10-нд Франц, Итали, Германы иргэдийн санаа бодлыг Францад олон нийтийн дунд санал асуулга явуулдаг эртний компани болох “IFop” судалжээ. Тус компанийн санал асуулгад 18-аас дээш насны 3001 хүн оролцжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ