ОХУ, Саудын Арабын удирдагчид утсаар ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-02-20 13:09:49

ЭР-РИЯД. /Xinhua/. Мягмар гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Саудын Арабын хаан Салман бин Абдулазиз аль-Сауд нар нефтийн зах зээлийн тогтвортой байдлыг хангахын тулд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар хэлэлцсэн байна. Энэ тухай “Saudi Press” агентлаг мэдээлэв.


Хоёр орны удирдагчид нефтийн зах зээлд голчлон анхаарсны зэрэгцээ хоёр улсын харилцаа болон нийтлэг ашиг сонирхлын талаархи зарим асуудлыг хэлэлцсэн байна.


ОХУ болон “ОПЕК”-ийн гишүүн орнууд дэлхийн нефтийн зах зээлийг тэнцвэржүүлж, нефтийн үнийг өсгөх зорилгоор 2019 оны нэгдүгээр сараас эхлэн нефтийн олборлолтыг 1.2 сая баррелиар бууруулах шийдвэрийг өнгөрсөн 12 дугаар сард гаргасан билээ. 

Холбоотой мэдээ