Мөрөнд цэргийн бүртгэлийг дахин явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-03-17 09:32:33

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хэмжээнд цэргийн насны эрчүүдийн шинэчилсэн бүртгэл дахин явагдаж эхэллээ.  

Тус сумын 14 багт  9000 гаруй цэргийн насны эрчүүд амьдардаг боловч 20 мянга орчим иргэд шинэчилсэн бүртгэлд хамрагдсан хангалтгүй үзүүлэлт гарсан тул бүртгэл дахин явагдаж байгаа гэнэ. Иргэн бүр үүрэг хариуцлагаа ухамсарлан цэргийн шинэчилсэн бүртгэлд хамрагдах ёстой боловч  хойрго хандасны улмаас бүртгэл дахин явагдаж байхад хамрагдахгүй бол хуулийн хариуцлага буюу торгуулийн арга хэмжээ авна гэдгийг анхааруулж байлаа.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ