Банкны ажилтнуудын цалин хөлсний зөрүүг нөхөн олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-02-26 11:26:37

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкуудад ажиллаж байгаа ажилтнуудын хөдөлмөрийн харилцаа, илүү цагийн хөлс олголт, ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл зэрэг асуудалд өнгөрсөн долоо хоногт урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгуулахаар албан шаардлага, ажлын байрны дүгнэлт, нөхөн олговрын акт үйлдэж, банкны удирдлагуудад хүргүүлсэн байна.

Тухайлбал, 14 ажилтанд цалин хөлсний зөрүүд 14 сая 394 мянга 286 төгрөг,  есөн хүнд ээлжийн амралтын 923 мянга 898 төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлбөрт 936 мянган төгрөгийг тус тус олгуулахаар болжээ.

Холбоотой мэдээ