"Миний сайхан ээж" тоглолт цэнгүүнээр 3000 гаруй ээжид бэлэг гардуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг ирэх сарын 8-нд тэмдэглэнэ. Тэгвэл 7-ны өдөр "Улаанбаатар палас"-т "Миний сайхан ээж" тоглолт цэнгүүн болох гэж байна.
Энэ жилийн тоглолт өмнөх жилүүдийнхээс илүү өргөн, олон шагналтай болохоороо онцлог. 3000 гаруй ээжид Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамцын аравнайлсан бэлэг гардуулна. Мөн 21 ээжийг "Өндөр ээж", "Хүмүүнлэгийн буянтай ээж", "Урлагт дүрээ мөнхөлсөн ээж", "Ихэр ээж", "Ухаант манлай мэргэн ээж", "Урлагийн бурхан Янжинлхам ээж" зэрэг номинацаар алдаршуулан шагнана. 9 залуу ээжийг "Эрдэнийн алдарт одонтой залуу ээж"-ээр тодруулан өргөмжлөл олгох юм байна. Энэ тоглолт цэнгүүнийг NTN телевизээс санаачлан уламжлалт ёслол "Миний сайхан ээж" тоглолт цэнгүүн болгон тэмдэглэдэг болсон юм.