Хүн ам, орон сууцны тооллогын аймгийн комисс байгуулагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-02-26 12:33:39

Увс /МОНЦАМЭ/. Хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллогыг аймгийн хэмжээнд зохион байгуулах 24 хүний бүрэлдэхүүнтэй тооллогын комисс байгуулагдаж, анхны хуралдаанаа хийлээ. Мөн сумдын тооллогын комисс 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллахаар болсон байна.

Анхны хуралдаанаар байшин орон сууцны 2019 оны тооллогыг чанартай сайн зохион байгуулах, 2020 оны хүн ам орон сууцны тооллогын бэлтгэл ажлын хүрээнд аймаг, сум, багийн тооллогын түр товчоог байгуулах, тооллого явуулахтай холбогдуулан харьяа нутаг дэвсгэрийн гудамж талбайн нэр байр орон сууцны хаягжилт, дугаарлалтыг цэгцлэхээр болжээ. Түүнчлэн иргэдийн бичиг баримтын зөрчлийг арилгаж засаг захиргааны нэгж бүрээр, хаягаар бүрэн бүртгэх арга хэмжээ авах, хүн ам өрхийн мэдээллийн сангийн үзүүлэлтүүдийг бусад төрийн мэдээллийн сангуудтай тулгах, сайжруулах, багийн засаг дарга нар, статистикийн салбарын ажилтнуудын бүсийн сургалтыг зохион байгуулах зэрэг ажлыг хийж хэрэгжүүлэхээр болсон байна.

Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллогыг явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгох чухал ач холбогдолтой юм” хэмээн аймгийн Статсистикийн хэлтсийн дарга П.Тунгалаг хэллээ.

Холбоотой мэдээ