Сирийн нөхцөл байдлын хариуцлагыг Асад хүлээх ёстой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-03-17 13:47:25

ЖЕНЕВ. /TASS/. Сирид бий болсон нөхцөл байдлын хариуцлагыг Ерөнхийлөгч Башар Асад хүлээх ёстой гэж Сирийн Үндэсний сөрөг болон хувьсгалт хүчний эвслийн дэд ерөнхийлөгч Моуффа Найраби мэдээлжээ.

Тэрбээр “Хариуцлага хүлээлгэхгүйгээр аливаа улс төрийн шийдвэр хэрэгжсэн болохгүй. Гэтэл гал зогсоох хэлэлцээнд хариуцлага хүлээх эзэн алга байна” гэв.  

"Өшөө авах үйлдлийг халахын тулд бид хариуцлага хүлээлгэх асуудлын талаар АНУ болон Олон улсын эрүүгийн шүүхэд ярих хэрэгтэй. Ингэснээр бид хэт давруу үзэл, терроризм болон өшөө авах үйлдлээс ангижрах боломжтой" гэж М.Найраби хэлжээ.

Сирийн Үндэсний сөрөг болон хувьсгалт хүчний эвсэл нь Асадын дэглэмийн халааг авах сөрөг хүчний томоохон эвслийн нэг юм.  

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард уг эвсэл Хэлэлцээ хийх дээд хорооны олонхын саналыг авсан юм.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ