Мэргэжлийн боловролыг дэмжих төслийн хаалтын ажиллагаа болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн боловсрол болон ажил мэргэжлийн чиг баримжааны үйлчилгээг дэмжих “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн 2016-2019 онд хийсэн үйл ажиллагааны албан ёсны хаалтын үйл ажиллагаа маргааш болно.
Төслийг ХБНГУ,
Швейцарь, Австрали улсын Засгийн
газрын санхүүжилтээр Германы Олон улсын хамтын ажиллагааны Нийгэмлэг (GIZ),
Монгол Улсын ХНХЯ-тай хамтран хэрэгжүүлсэн юм.
Төслийн хүрээнд чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах, олон улсын стандартад нийцсэн ном, сурах бичиг, дадлага ажлын дэвтрийг хэвлүүлэн түншлэгч 12 мэргэжлийн боловсролын сургуульд ашигласан байна. Мөн сургууль бүрт олон улсын техникийн зөвлөхийг байршуулан багш нар болон удирдлагад зөвлөгөө өгчээ. Үүнээс гадна 2020 гаруй мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, салбарын ажилтныг дотоод болон гадаадын хүний нөөцийг чадавхжуулах сургалтад хамруулан, ур чадвар, чадавхийг нь нэмэгдүүлэхэд анхаарч ажиллажээ.
Ажил мэргэжлийн чиг
баримжаа олгох зөвлөхүүдийг богино хугацааны сургалтаар бэлддэг байсан бол МУИС-д
“Ажил мэргэжил” судлал магитсрын хөтөлбөрийг нээж, зэрэг бүхий АМЧБО
зөвлөхүүдийг бэлтгэх суурийг тавьжээ. Үүнээс гадна, Монгол Ур чадварын тэмцээний
зохион байгуулалт болон Дэлхийн Ур чадварын тэмцээнд Монголын баг амжилттай
оролцоход тус төсөл нь хувь нэмрээ оруулсан байна.