Байгаль орчныг хамгаалахад 160 гаруй сая төгрөг зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-17 14:24:25

2016 онд аймгийн байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх 9 арга хэмжээнд 160 сая гаруй төгрөг зарцуулна.

Тухайлбал аймгийн ИТХ-аас булаг шанд, рашаан голын эхийг хашиж хамгаалах, төв суурин газруудын ундны усанд металл, цацрагийн үзүүлэлтүүдийг тодорхойлох, гар аргаар ашигт малтмал олборлолтын үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж орхигдсон газрыг нөхөн сэргээх, “Залуучуудын хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд салбарын залуу ажилтнуудыг чадавхжуулах, сургалтанд хамруулах, ойн зурвас байгуулах, ойн хөнөөлт шавьжтай тэмцэх, Арвайхээр сумын агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх гэсэн есөн ажилд дээрх мөнгийг зарцуулах шийдвэр гаргажээ. 

Одоогоор Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Бат-Өлзий суманд 40 га талбайг ойжуулах ажлын сонгон шалгаруулалтыг  зарлаад байна. 2015 онд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх 12 ажилд 164 сая төгрөг зарцуулжээ. 

Өвөрхангай Б.Батчимэг
 

Холбоотой мэдээ