Пакистанд баривчлагдсан нисгэгчийг суллана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-03-01 11:18:07
Yesukheitumur Tumurbaatar

КАРАЧИ. /Anadolu/. Пакистан улс “энх тайвны илэрхийлэл” болгон баривчлагдсан Энэтхэгийн Агаарын цэргийн хүчний /АЦХ/ нисгэгчийг баасан гарагт суллана гэж мэдэгдэв.


Пакистаны парламент цөмийн зэвсэгтэй хоёр орны хооронд үүсээд байгаа хурцадмал байдлын тухай хэлэлцэхээр нэгдсэн хуралдаан зарласан байна. Энэ үеэр Пакистаны Ерөнхий сайд Имран Хан үг хэлэхдээ дээрх мэдэгдлийг хийсэн байна.


“Бид маргааш Энэтхэгийн АЦХ-ий нисгэгчийг суллана” гэж Имран Хан мэдэгджээ. Өмнө нь Пакистаны сөнөөгч онгоцнууд Кашмирын хилийн ойролцоо Энэтхэгийн АЦХ-ий “MIG 29” загварын хоёр онгоцыг унагасны дараа нэг нисгэгчийг Пакистаны Аюулгүйн хүчин баривчилсан тухай албаны хүмүүс мэдэгдээд байсан билээ.


Пакистанд хоригдож байгаа нисгэгчийг буцааж авах арга хэмжээ авч байгаа гэж Шинэ Делигээс мэдээлсний дараахан Имран Хан баривчлагдсан нисгэгчийг суллах тухай мэдээлжээ.

Холбоотой мэдээ