Энх тайвныг бэхжүүлэх яриа хэлэлцээгээ үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-03-01 08:35:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын уулзалтын талаар ГХЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун нарын дээд түвшний хоёр дахь уулзалт энэ сарын 27-28-нд Ханой хотноо боллоо. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн яриа хэлэлцээ, хүч чармайлтаа холбогдох талууд үргэлжлүүлж, үр дүнд хүрнэ гэдэгт Монгол Улсын Засгийн газар найдаж байна" гэжээ.

Холбоотой мэдээ