Жолооч нарт зориулсан олон үйлчилгээт цахим хуудас ашиглалтад оров

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-01 18:11:49
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Автомашины татварыг цахимаар төлөх, тээврийн хэрэгслийнхээ мэдээллийг хянах зэрэг олон үйлчилгээт smartcar.mn цахим хуудас өнөөдөр бүрэн ашиглалтад орсныг Мэдээлэл технологийн газраас мэдээллээ.


Тус цахим хуудсаар мөн агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөрөө харах, цахимаар төлөх, торгуулийн мэдээлэл, жолоодох эрхийн оноо шалгах, төлбөртэй зогсоолын мэдээлэл харах боломжтой аж. Түүнчлэн авто үйлчилгээ эрхэлдэг байгууллага, оношилгоо, техникийн хяналтын үзлэгийн мэдээлэл ч байх юм.


Эдгээрээс онцлон, тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөрийг хэрхэн цахимаар төлөх тухай зургаар танилцуулж байна.



Жолооч танд онлайн гүйлгээний эрхтэй төгрөгийн карт эсвэл аль ч банкны мобайл аппликэйшний QPAY цэс байхад хангалттай.


Төлбөр амжилттай болсны дараа таны бүртгүүлсэн и-мэйл хаягаар тасалбар очих болно. Уг тасалбарыг хэвлэн, гэрчилгээтэйгээ хавсаргаж явахад л хангалттай. Хэвлэмэл тасалбар нь Татварын ерөнхий газрын даргын 2017 оны А/240 дугаар тушаалын дагуу татварын улсын байцаагчийн тамга тэмдгийг бүрэн орлох юм.



Холбоотой мэдээ