Соробан сампингийн сургалтад 4-16 насны хүүхдүүд хамрагдах боломжтой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд/МОНЦАМЭ/ Соробан сампингийн сургалтын төв 5 дахь жилдээ Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байна. Сургалтад 4-16 насны хүүхдүүд хамрах боломжтой. Хүүхдийн баруун, зүүн тархи хөгжүүлэх, хэл яриа, тооцоолон бодох чадварыг нэмэгдүүлэх зорилгоор энгийн, түргэвчилсэн анги хичээллэж байгаа юм.
Сургалтаар хүүхдүүд биеэ даах, тооцоолон бодох чадвар, чадамжийг эзэмшихийн зэрэгцээ үндэсний цом, олон улс, бүсийн уралдаануудад амжилттай оролцож байна.
Соробан сампингийн сургалт нь хүүхдийн цээжлэх, цээжээр бодох, анхаарал төвлөрүүлэх, уужуу тайвуу сэтгэх, тэвчээртэй байх зэрэг чадварыг сайжруулахад асар их нөлөө үзүүлдэг гэж сургалтын төвийн багш нар онцлон хэллээ.
Сургалтын төв шинэ элсэлт авч эхэлсэн бөгөөд нэг түвшин буюу 3 сарын хугацаанд суралцах төлбөр нь 240,0 мянган төгрөг байна.