Хугацаат цэргийн алба хаагчдаа эргэхээр Өмнөговь аймгийг зорилоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-03-04 18:10:16

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргалаар ахлуулсан ажлын хэсэг хугацаат цэргийн алба хааж буй цэрэг эрсээ эргэхээр өнөөдөр Өмнөговь аймгийг зорилоо.

Зэвсэгт хүчний 167 дугаар анги, Хилийн цэргийн 131 дүгээр анги болон хилийн зарим заставт алба хааж буй цэрэг эрсээ эргэж, аймгийн удирдлагуудын мэндчилгээг хүргэн ар гэрээс нь явуулсан захидал, бэлэг сэлтийг гардуулах, тэдний санал сэтгэгдлийг сонсох үйл ажиллагаа Өвөрхангай аймгийн ЗДТГ, Цэргийн штабт уламжлал болон тогтсон юм.

Багийн бүрэлдэхүүнд аймгийн ЗТДГ-ын Цэргийн штабын дарга М.Дэлгэрсайхан, Орон нутгийн хамгаалалт, сургалт хариуцсан офицер Ч.Адьяа, сумдын ЗДТГ-ын дарга нар багтсан бөгөөд уулзалтын үеэр “Нэг нутгийн уулзалт, өдөрлөг”-ийг зохион байгуулах аж.

 

Холбоотой мэдээ