Үйлчилгээний ажилтан эмэгтэйчүүд холбоо байгуулах санал гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-05 10:57:56

Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан анх удаа “Эмэгтэй хүний үнэ цэн” сэдэвт зөвлөгөөн зохион байгууллаа. Зөвлөгөөнд төрийн болон хувийн хэвшлийн 100 гаруй байгууллагын үйлчилгээний ажилтан эмэгтэйчүүдийн төлөөлөл болох 200 орчим хүн оролцсон юм.   

Зөвлөгөөний хүрээнд эмэгтэйчүүдийн оролцоо, үнэ цэн, байгууллагын эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал сэдвээр ярилцаж, харилцан санал солилцлоо. Энэ үеэр тэдний эрх ашгийг хамгаалах, нийгмийн тэгш байдал, идэвх, оролцоог хангахад анхаарч ажиллах, улмаар үйлчилгээний ажилтан эмэгтэйчүүдийн холбоо байгуулах зэрэг санал гаргав.    


Холбоотой мэдээ