Японд богино хугацаагаар мэргэжлээрээ дадлагажиж байна

Орон нутагт | Төв
naraa@montsame.gov.mn
2019-03-07 15:28:07

     Төв  /МОНЦАМЭ/. Төв аймгийн албан хаагчид Японд богино хугацаанд мэргэжлээрээ дадлагажиж байна. 

Япон улсын Тоттори мужид энэ сарын 3-8-ны өдөр төрийн албан хаагчдад зориулсан богино хугацааны туршлага солилцох дадлага, сургалт явуулж байгаа аж. Төрийн албан хаагчийн дадлага сургалтад Төв аймгийн музейн захирал Б.Сүхбаатар, аймгийн номын сангийн захирал А.Ням-Од, Эрдэнэ сумын соёлын төвийн эрхлэгч Н.Энхмандах нар оролцож байна. Дадлагын зорилго нь Японы ижил төстэй байгууллагатай хамтран ажиллаж, танилцах дадлага хийнгээ туршлага судлах  юм. 

Мөн Япон улсын Хёго мужид 2019 оны 3 дугаар сарын 5-8-ны өдөр Зүүн Хойд Азийн нутгийн захиргааны холбооны гамшгаас сэргийлэх дэд хорооны хурал болж байна. Тус хуралд аймгийн онцгой байдлын дарга хурандаа Н.Төмөрбаатар, "Төв-АЗЗА" буюу авто зам засвар, арчлалтын төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын дарга М.Ганбаатар нар төлөөлөгчөөр явжээ. Тэд нутагтаа ирээд, хурлаар ярьсан асуудлаар албаны хүмүүст мэдээлэл хийнэ гэж Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн  Ц.Чимгээ мэдээллээ. 

 

 

Холбоотой мэдээ