Бразилчууд дахин жагсав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-03-18 10:45:00

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Пүрэв гарагт Бразилын хэд хэдэн хотод олон мянган хүн тус улсын Ерөнхийлөгч Дилма Руссефыг огцрохыг шаардан жагслаа. Эсэргүүцлийн ажиллагаа Бразилиа, Сан-Паулу болон  хүн ам суурьшсан бусад томоохон газруудад болжээ.

Цэргийн цагдаагийн газрын мэдээлснээр, Бразилын нийслэлд болсон эсэргүүцлийн ажиллагаанд 5000 мянга орчим хүн оролцсон байна. Тэд төрийн тэргүүнээ хариуцлага алдсаных нь төлөө буруутгаж, шүүхэд татахыг дэмжсэн лоозон барьж, уриа хашгирцгааж байжээ. Сан-Паулуд эсэргүүцлийн ажиллагаа нэг хоног үргэлжилж байгаа бөгөөд жагсагчид Руссеффыг огцроогүй цагт хотын гол гудамжуудын нэг болох Паулиста өргөн чөлөөг орхихгүй гэж мэдэгдэж байна.

Дилма Руссеффыг хариуцлага алдсаных нь төлөө буруутгаж шүүхэд татах асуудлаар комисс байгуулах талаар Бразилын парламентын доод танхим урьд нь санал хураажээ. Энэ нь комиссын бүрэлдэхүүн төрийн тэргүүнийг албан тушаалаас нь огцруулах нь зүйд нийцэх эсэх тухай асуудлыг удахгүй хэлэлцэж эхэлнэ гэсэн үг юм.

Бразилын хуульд заасны дагуу, хариуцлага алдсаных нь төлөө шүүхэд өгөх асуудлаарх комиссын бүрэлдэхүүнд парламентын бүх фракцын төлөөлөгчид орох ёстой байна. Гэхдээ тэдний гаргасан шийдвэр эцсийнхт тооцогдоггүй аж.

Хэрэв тус комисс Руссеффыг хариуцлага алдсанынх нь төлөө шүүхэд өгөхийг дэмжвэл, энэ асуудлыг доод танхимын бүх гишүүнээр хэлэлцүүлж санал хурааж, батлахын тулд парламентын гишүүдийн гуравны хоёр нь дэмжсэн байх ёстой бөгөөд өөрөөр хэлбэл 342 санал авах шаардлагатай. Ерөнхийлөгчийг огцруулах эцсийн шийдвэрийг парламентын дээд танхим буюу Сенатын танхим гаргах ёстой.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ