Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж спортын тэмцээн явуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-03-05 23:02:45

Төв /МОНЦАМЭ/. Заамар сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөрт зориулж гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулжээ. 


    Тэмцээнд нийт 8 баг оролцсоноос МСҮТ-ийн баг тэргүүлсэн бол худалдаа үйлчилгээ эрхэлдэг багийн хамт олон удаалжээ. Эмэгтэйчүүдийн баярт зориулсан тэмцээний дараа ЕБС-ийн 1-р сургуулийн 12а ангийн сурагч Баяраагийн Дэнсмаа, ээжийнхээ хамт урлагийн тоглолтоор сумын эмэгтэйчүүддээ бэлэг барилаа. Б.Дэнсмаа энэ хавар ерөнхий боловсролын сургуулиа дүүргээд СУИС-д элсэн суралцаж жүжигчин болох хүсэлтэй гэнэ.

Заамар сумынхан эмэгтэйчүүдээ урлагаар цэнгүүлэн, спортоор уралдуулж баяраа сайхан тэмдэглэжээ.

 

 



Холбоотой мэдээ