Уул уурхайн зөвлөгөөн үр ашгаа өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-03-07 13:57:22

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймагт сүүлийн гурван жил хэрэгжүүлж байгаа Хариуцлагатай уул уурхай-Хамтын ажиллагаа” зөвлөгөөн” орон нутагт үр ашгаа өгч байгаа талаар аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин мэдээлэв.

Жишээ дурдахад компаниуд 2016 онд орон нутгийн төсөвт 1.98 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж байсан бол 2017 онд зохиогдсон анхны зөвлөгөөний дараа орон нутагт төвлөрүүлсэн орлого 8.1 тэрбум болж өсчээ.

Жил бүрийн зөвлөгөөнөөр компаниудад нийгмийн хариуцлагаа ухамсарлах, байгаль орчныг хамгаалах, татвараа төлөх, ажилчдын эрх ашгийг эрхэмлэх зэрэг олон асуудлаар шаардлага тавьж илэн далангүй ярилцдаг болсон нь томоохон дэвшил гэж үзэж буй. 

Мөн нийгмийн хариуцлагын гэрээ байгуулж  жилийн дараа үр дүнг нь дүгнэдэг болсон нь компаниудын хариуцлага, үүргийг дээшлүүлж орон нутагтай нягт хамтран ажиллах боломжийг бүрдүүлсэн аж.

Нийгмийн хариуцлагын гэрээ байгуулж орон нутагт бүтээн байгуулалт өрнүүлснээр компаниуд хариуцлагаас мултрах, хууль хэрэгжүүлэхгүй байх үндэслэл болохгүй гэж албаныхан онцлов.

Холбоотой мэдээ