Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр буюу маргааш тээврийн хэрэгсэл улсын дугаарын хязгаарлалтгүй хөдөлгөөнд оролцоно.
НИТХ-аас амралтын өдөр болон нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэж тогтоосон байдаг. Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог ба манай улсын хувьд энэ өдрийг тэмдэглэн, бүх нийтээр амардаг билээ.
Энэ жилийн хувьд, үргэлжлэн амралтын өдрүүд тохиож байгаатай холбогдуулан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох болон явганаар замын хөдөлгөөнд оролцохгүй байх, баярыг согтууруулах ундаагүй, зөв зохистой тэмдэглэхийг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөв.
Өнгөрсөн жилийн баярын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 07,08-ны өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 176 зөрчлийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцсоноос 45 орчим хувь нь эмэгтэй жолооч нар байсан байна.