Их Британийг ЕХ-ноос гарахыг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн тоо тэнцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМЛОНДОН. /TASS/. Их Британийг Европын Холбооны /ЕХ/ бүрэлдэхүүнээс гарахыг дэмжигчид болон ийм алхам хийхийг эсэргүүцэгчдийн тоо тэнцсэнийг “TNS” компаниас олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүн харуулжээ.
Интернэтээр явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, түүнд оролцогчдын 36 хувь нь Лондон Брюссельтэй харилцаагаа таслахгүй байхыг дэмжиж байна. Энэ үзүүлэлт нэг сарын өмнө явуулсан үүнтэй адил санал асуулгаас хойш өөрчлөгдөөгүй аж. Харин Европын 28 орны эвслээс гарахыг дэмжигчдийн тоо 39 хувиас буурсан байна.
Үүний зэрэгцээ санал асуулгад оролцогсдын 28 хувь нь одоогоор дээрх хоёр бүлгийн алинд орохоо хэлж мэдэхгүй байна.
Энэ сарын 10-14-нд явуулсан санал асуулгад 1200 хүн оролцжээ.
Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмероны сонгуулийн өмнөх амлалт болох тус улсын ЕХ-н дахь гишүүнчлэлийн талаарх бүх нийтийн санал асуулгыг зургадугаар сарын 23-нд явуулахаар товлосон билээ.
Д.Жаргал