ХНХЯ-ныхан Австралид туршлага судалж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-03-11 13:16:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХНХЯ болон тус яамны харьяа орон нутгийн байгууллагын төлөөлөгчид Австрали улсад айлчилж, туршлага судалж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг тэргүүтэй төлөөлөгчид Австралийн Нийгмийн үйлчилгээний яам, Иргэдийн үйлчилгээний яам, Эрүүл мэнд, нийгмийн халамжийн хүрээлэн, Австралийн Үндэсний их сургуулийн дэргэдэх Нийгмийн бодлогын судалгааны төв зэрэг байгууллагаар зочилж, удирдлагын түвшинд уулзан туршлага судлаж, мэдээлэл солилцов. Түүнчлэн төлөөлөгчид Канберра хотын Нийгмийн халамжийн үйлчилгээний төвөөр зочлон үйл ажиллагаатай нь танилцав.

Холбоотой мэдээ