Халх голын ялалтын ойн хүрээнд хуучин хөшөө дурсгалыг сэргээн засварлана

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-03-11 13:30:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К. Азизовыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр, Элчин сайд И.К.Азизов, энэ онд Халх голын байлдааны ялалтын түүхэн 80 жилийн ой, УБТЗ нийгэмлэгийн 70 жил, Атар газар эзэмшсэний 60 жилийн ой тохиож байгааг онцлоод, эдгээр түүхэн ойгоос гадна бүтээн байгуулалт, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар олон талт ажлууд хийхээр төлөвлөөд байгааг уламжиллаа.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, “Хоёр орны хувьд олон жилийн найрсаг хамтын ажиллагаатай. Халх голын ялалтын түүхэн ойн хүрээнд хуучин хөшөө дурсгалыг сэргээн засварлах, мөн ОХУ-ын зүгээс тавьж буй хамтран ажиллах хүсэлтийг таатай хүлээн авч байгаа"-гаа илэрхийллээ.



Уулзалтын үеэр ОХУ-ын Санкт-Петербург хотод энэ оны зургадугаар сард болох “Улаанбаатарын өдрүүд”-ийг зохион байгуулах Ажлын хэсэг байгуулан, бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар хоёр тал мэдээллээ.


Улаанбаатар хот нь
ОХУ-ын нийслэл Москвагаас гадна Санкт-Петербург, Эрхүү муж, Эрхүү хот, Новосибирск, Чита, Халимаг Улсын Элиста, Буриад Улсын Улаан-Үд, Тува Улсын Кызыл зэрэг хоттой найрсаг, хамтын ажиллагаатай хамтран ажилладаг юм. Уулзалтын үеэр, ОХУ-ын Санкт-Петербург хотод энэ оны зургадугаар сард болох “Улаанбаатарын өдрүүд”-ийг зохион байгуулах Ажлын хэсэг байгуулан, бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар хоёр тал мэдээллээ.

Холбоотой мэдээ