Улаанбаатар-Мандалговь-Даланзадгадын замд халтиргаа гулгаа үүсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-03-11 14:03:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чилэлийн авто замд цас орж мөстсөнөөс халтиргаа гулгаа үүсээд байна.

Тодруулбал, говийн аймгуудаар ойрын өдрүүдэд орсон цас өдөртөө хайлж, шөнө дахин хөлдөж буйгаас халтиргаа гулгаа үүсээд байна. Ялангуяа, Даланзадгад чиглэлийн, орон нутгийн А0202 дугаартай авто замд цас орж, мөстсөн, халтиргаа гулгаа ихтэй байна.

Тиймээс иргэд, жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж, гүйцэж түрүүлэхдээ анхаарал болгоомжтой байхыг Автотээврийн үндэсний төвөөс зөвлөж байна. 


Холбоотой мэдээ