Монгол цэргийн өдөрт зориулсан спортын олон төрөлт тэмцээн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-03-11 17:23:00

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойд зориулсан спортын олон төрөлт тэмцээн 03 дугаар сарын 10-ны өдөр Баруун-Урт суманд эхэллээ. Тэмцээний хоёр дахь өдөр гар бөмбөг, шатрын тэмцээнээр үргэлжилж байна.

Тэмцээнд үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн тусгай чиг үүрэг бүхий болон хуулийн гээд нийт 12 байгууллагын баг тамирчид оролцож байна.

Тэд сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, протаеквандо, үндэсний бөх, буудлага, марш тактик гэсэн спортын долоон төрлөөр өрсөлдөж байна. Тэмцээн энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

Жил бүр зохион байгуулдаг тус тэмцээнийг аймгийн ЗДТГ, Цэргийн штаб хамтран явуулдаг бөгөөд тэмцээнд оролцох баг тамирчдын тоо, ур чадвар жилээс жилд сайжирч, ширүүн өрсөлдөөнтэй болж байгааг зохион байгуулагчид хэллээ. 

Холбоотой мэдээ