БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийг бүртгэх ажил 80 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Ховд аймагт БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийг бүртгэх ажил 80 хувьтай байна.
Монгол улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”, ажилтан илгээх болон хүлээн авах тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн дагуу солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 15 дахь удаагийн бүртгэлийг явуулж байна.
Бүртгэлийг гуравдугаар сарын 13-15-ны өдөр явуулах бөгөөд Ховд аймгийн хэмжээнд 139 иргэн бүртгэхээс одоогийн байдлаар бүртгэл 80 хувьтай байна.
Энэ хүрээнд 1979 оны 03 дугаар сарын 14-нээс 2001 оны 03 сарын 13-ний өдрийн хооронд төрсөн иргэн, 3,5*4,5 харьцаатай цээж зураг 2 ширхэг, хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй, тус улсаас албадан гаргуулаагүй, өнгө ялгах чадвартай, мэргэжлийн бус ажилчны Е-9, усан онгоцны ажлын Е-10 визээр БНСУ-д 5-аас дээш жил ажиллаагүй байх зэрэг шаардлага хангасан иргэдийг бүртгэж байгаа юм.