БНАСАУ АНУ-ын эрх баригчдад санал тавьжээ

Дэлхийн мэдээ | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-14 12:42:05

ПХЕНЬЯН. /Uriminzokkiri/. Олон улсын эдийн засгийн хориг арга хэмжээг хэсэгчлэн цуцалбал хариуд нь цөмийн зэвсгээс ангижрах алхмыг шат дараалан хийж эхлэх саналыг нь хүлээн авахыг БНАСАУ АНУ-ын эрх баригчдад уриалжээ. 


“БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар Вьетнамын нийслэл Ханой хотод өнгөрсөн 2 дугаар сарын 28-нд дээд хэмжээний уулзалт хийсэн билээ. Энэ уулзалтын үеэр сөргөлдөөнийг зогсоож, Солонгосын хойгт энх тайван тогтоож, тогтвортой байдлыг бий болгох олон улсын хамтын нийгэмлэгийн шаардлагыг биелүүлэхээр зориг шулуудсанаа Ким Жөн Ун батлан илэрхийлсэн. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах байр сууриндаа бид баттай зогсож байгаа. Хоёр Солонгосын харилцаа өнгөрсөн оноос хурдацтай сайжирч байгаагаас харахад бид аливааг ажил хэрэг болгох шийдвэр гаргавал боломжгүй зүйл гэж байхгүй бөгөөд аль алиндаа ашиг тустай байх үр дүнд хүрч чадах юм” хэмээн БНАСАУ-ын “Uriminzokkiri” цахим хуудас мэдээлсэн байна.


АНУ-тай дахин яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаа тухайгаа өмнө нь БНАСАУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлж байсан юм. 

Холбоотой мэдээ