АНУ болон Канадын зах зээлд Монгол брэндийг сурталчилна

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2019-03-14 14:53:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын өдрүүд Хойд Америкт” үзэсгэлэн худалдаа, бизнес форум АНУ-ын Вашингтон ДС болон Канадын Торонто хотноо дөрөвдүгээр сарын 23-нд эхэлнэ.

“Экспорт-олон улсын худалдааны төв” ТББ-ын зохион байгуулж буй “Монголын өдрүүд”-ийн хүрээнд, АНУ-ын Вашингтон ДС дэх Дэлхийн банкны үндсэн цогцолборт ирэх сарын 23-26-нд “Монголд үйлдвэрлэв-2019” үзэсгэлэн худалдаа, бизнес форум, сургалт семинар, Монголын язгуур урлагийн тоглолт, кино, үзвэр үйлчилгээ, загварын шоу, “Урлагаар шинэчлэхүй” Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэн гарах юм.

Харин Канадын Торонто болон Оттава хотноо ирэх сарын 28-30-нд “The National Women’s Trade Show”, “LLHA” арьс, ширэн бүтээгдэхүүн үүйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа, Монгол, Канадын бизнес форум тус тус болно.

Энэхүү өдөрлөг нь соёл урлаг, ёс заншил, үйлдвэрлэл технологи, бизнес эрхлэлт гэсэн өргөн хүрээнд улс орноо танилцуулах, сурталчлах, нүүдэлчин соёл уламжлал арга ухаан шингэсэн байгалийн гаралтай, экологийн цэвэр бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд дэлгэн хэрэглэгчдийн хүртээл болгох зорилготой гэдгийг зохион байгуулагчид нь мэдээлж байна.

Холбоотой мэдээ