Сэтгэл зүйн тулааны арга барилыг судлахаар философичидтой хамтарч байна

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-14 16:56:22

ЛОНДОН. /The Guardian/. Их Британийн Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын шинжлэх ухаан, технологийн “DSTL” лабораторын ажилтнууд сэтгэл зүйн тулаан хийх шинэ арга барилуудыг судлах зорилгоор их дээд сургуулиудад ажиллаж буй сэтгэл судлаач, философич болон шашин судлаачдыг элсүүлж байгаа тухай  “The Guardian” сонин мэдээлсэн байна.


Их Британийн цэргийнхэн соёл урлаг, нийгэм хүмүүнлэгийн шинжлэх ухаан болон цэргийн янз бүрийн тактик, аюулгүй байдлын стратегуудын үүсэл хөгжил хоорондын харилцан хамаарлыг олж илрүүлэхэд чиглэгдсэн тусгай төсөл боловсруулжээ. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд 70 сая орчим паундыг зарцуулжээ. Хөтөлбөрт Кембриж, Ланкастер зэрэг Их Британийн тэргүүлэх их дээд сургууль оролцох төлөвтэй байна.


Хүмүүсийн зан авир хийгээд түүнд үзүүлж буй нөлөө, мэдээллээр дамжуулан зорилтот манипуляцийг хүргэх замаар үзүүлж буй нөлөөг ойлгох нь тус төслийн гол зорилго аж. Мэдээллийн зорилтот манипуляци нь гадаад хэрэглэгчидтэй хамтран ажиллах, Их Британийн ашиг сонирхолд аюул учруулж буй дайснуудыг тогтоон барихад зайлшгүй шаардлагатай юм хэмээн  “DSTL” лабораторын төлөөлөгч мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ