Венесуэлийн 340 иргэний визийг цуцалжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-15 13:43:00

МОСКВА. /TASS/. АНУ Венесуэлийн иргэдэд олгосон 340 визийг хүчингүй болгосон тухай Төрийн Департаментын хэвлэлийн албаны орлогч дарга Роберт Палладино сэтгүүлчдэд мэдэгджээ.


“Өнгөрсөн даваа гарагаас хойш бид 340 хүний визийг цуцалснаас 107 нь Н.Мадурогийн Засаг захиргааны албан тушаалтнууд хийгээд тэдний гэр бүлийн гишүүдийн виз юм. Өнгөрсөн оноос хойш нийт 600 гаруй нэвтрэх зөвшөөрлийг АНУ цуцалсан байна” хэмээн тэрбээр цохон тэмдэглэсэн байна.


Өнгөрсөн 1 дүгээр сарын 23-нд Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуйадо өөрийгөө түр Ерөнхийлөгчөөр зарласан билээ. АНУ, Мексикээс бусад “Лимагийн бүлэг”-ийн орнууд, Америкийн улсуудын байгууллага хийгээд Европын Холбооны дийлэнх улс түүнийг хүлээн зөвшөөрсөн юм. Харин Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадуро энэ явдлыг төрийн эргэлт хийхийг завдсан хэрэг гэж нэрлэсэн. Түүнийг Орос, Боливи, Иран, Хятад, Куба, Сальвадор, Сири, Турк зэрэг улс дэмжсэн юм. 

Холбоотой мэдээ