“Toyota” АНУ дахь үйлдвэрийнхээ хүчин чадлыг сайжруулна

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2019-03-15 15:08:57

ТОКИО. /Japan Today/. Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota” компани АНУ-ын Кентакки муж улс дахь үйлдвэрийнхээ хүчин чадлыг сайжруулахад 750 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон байна.


Энэхүү үйлдвэрт “Lexus ES болон RAV4” автомашины хос хөдөлгүүрт загваруудыг үйлдвэрлэхээр болжээ. Үүний зэрэгцээ бусад үйлдвэр дэх хөдөлгүүр, кроп зэрэг бусад эд ангийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа аж.


Toyota” компанийн мэдээлснээр, 2021 он гэхэд АНУ дахь үйлдвэрийн үйл ажиллагаанд 13 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх ажээ.


Энэ сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Америк дахь үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмэгдүүлэхийг Японы бизнес эрхлэгчдэд уриалсан билээ. Мөн тэрбээр Японтой хийж буй худалдаанд АНУ ихээхэн алдагдал хүлээж байгаа талаар мэдэгдсэн юм. 

Холбоотой мэдээ