Хадгалалтын горим алдагдсан 29 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг нэрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-15 16:54:21

Ховд /МОНЦАМЭ/. Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, аймгийн ЗДТГ, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг ТББ-ын Ховд салбар зөвлөл хамтран  "Ухаалаг, аюулгүй бараа бүтээгдэхүүн" өдөрлөг зохион байгуулж байна.

Өдөрлөгт Жаргалант сумын 12 багийн иргэд, ерөнхий боловсролын 7 сургуулийн ахлах, дунд ангийн сурагчид оролцож,  хэрэглэгчдийн эрхийг хамгаалах ажилд төрийн ба төрийн бус байгууллага, иргэдийн хамтын ажиллагаа, хүүхэд багачуудын хүнсний зөв, аюулгүй хэрэглээний талаар санал солилцлоо.

Энэ үеэр аймгийн Мэргэжлийн хяналтын газраас БНХАУ-д үйлдвэрлэсэн хүнсний бараа бүтээгдэхүүний талаар нарийвчилсан судалгаа хийж, хадгалалтын горим алдагдсан, хугацаа дууссан, улсын хилээр оруулахыг хориглосон, стандартын шаардлага хангаагүй 29 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг нэрлэлээ. Үүнд контик, иштэй чихэр, бохь, гаа, ундаа, чавга, чулуун чихэр, бантангийн гурил, хоол амтлагч зэрэг бага насны хүүхдүүд болон насанд хүрэгчдийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн байлаа.

Цаашид ард иргэдэд хүнсний аюулгүй байдлын стандарт хангасан бүтээгдэхүүн хэрэглэж хэвшихийг зөвлөсөн юм. Мөн  оролцогчдоос хүнсний бүтээгдэхүүний худалдан авалтын талаар  асуулга судалгаа авав.

 



Холбоотой мэдээ