ОХУ-ын найман иргэнийг ЕХ-ны хар жагсаалтад оруулав

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-03-15 16:15:51

БРЮССЕЛЬ. /RIA Novosti/. Өнгөрсөн оны 11 дүгээр сард Керчийн хоолойд болсон үйл явдалтай холбогдуулан ОХУ-ын найман иргэнд Европын Холбоо хориг арга хэмжээ авсан байна. Холбогдох шийдвэрийг тус холбооны албан ёсны сэтгүүлд нийтэлжээ.


Хар жагсаалтад ОХУ-ын Аюулгүй байдлын албаны Крым, Севастополийг хариуцсан хилийн удирдах газрын дарга Сергей Станкевич болон Өмнөд цэргийн тойргийн командлагч Александр Дворниковыг оруулжээ. Хориг арга хэмжээ авах шийдвэр ЕХ-ны албан ёсны сэтгүүлд нийтлэгдсэн өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.


Азовын тэнгист болсон үйл явдалтай холбоотойгоор ОХУ-ын эсрэг АНУ мөн хориг арга хэмжээ авахаар төлөвлөжээ. Хоригт Оросын 24 офицер, түүнчлэн хөлөг онгоцны үйлдвэрийн салбар бүхэлдээ өртөж магадгүй байна. Энэ асуудлыг тусгасан хуулийн төслийг хоёрдугаар сард Конгресст хэлэлцүүлэхээр өргөн барьжээ.


Холбоотой мэдээ