Байтаг багийн Харганат хэмээх газраас цэнэгтэй гранат олджээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-15 18:49:22

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Булган сумын Байтаг  багийн Харганатай хэмээх газраас гуравдугаар сарын 14-ний өдөр идэвхтэй буюу цэнэгтэй гранат олджээ.  

Гранатыг Байтаг багийн малчин Ж.Сүхбаатар малаа хариулж яваад олжээ. Хилийн цэргийн 0130 дугаар ангийн 4 дүгээр Заставт дуудлага өгсний дагуу гранатыг тус суман дахь Онцгой байдал, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид аюулгүй хүлээн авч шинжилгээнд явуулсан байна. 

Холбоотой мэдээ