Монгол цэргийн өдөрт зориулсан бөхийн барилдаанд аймаг, сумын цолтой 64 бөх зодоглов

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-16 12:01:11

Ховд /МОНЦАМЭ/. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан спортын төв ордонд боллоо.

Барилдаанд аймаг, сумын цолтой 64 бөх барилдсанаас Ховд аймгийн Чандмань сумын харьяат, аймгийн харцага Э.Эрдэнэбаяр түрүүлж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, сумын заан Ш.Еркенбек үзүүрлэв.

Мөн Мянгад сумын харьяат, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн бөх, аймгийн заан Б.Уламбаяр, Буянт сумын харьяат,  аймгийн начин Ц.Дармаабазар нар шөвгөрлөө.
Бөхийн барилдааныг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб зохион байгуулсан бөгөөд аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн болон үе үеийн бөхчүүд, бөх сонирхогчид, иргэд үзэж сонирхсон юм. 


Холбоотой мэдээ