Инженерийн шугам сүлжээний засварт 96 сая төгрөг төсөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-03-16 18:48:09
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Баян-Өндөр сумын Зэст багийн нэгдүгээр хорооллын инженерийн шугам сүлжээ 40 жил болсон тул үүнийг засварлахад орон нутгаас 96 сая төгрөг төсөвлөжээ. 

Дээрх шийдвэрийг аймгийн ИТХ-ын ээлжит 13 дугаар хуралдааны үеэр тэргүүлэгч Д.Бүүвэйбаатар, төлөөлөгч И.Баасанжав нарын саналыг үндэслэн төлөөлөгчид хэлэлцэн баталсан юм. Гэхдээ уг саналыг хэлэлцэх явцад тодорхой санхүүжилт байхгүй байсан тул гэр хорооллын шинэ суурьшлын бүсэд гэрэлтүүлэг хийхээр төлөвлөж байсан төсвийг танаж Зэст багийн нэгдүгээр хорооллын инженерийн шугам сүлжээг засварлахаар болсон байна. Нэгдүгээр хороолол нь Эрдэнэт хот, Орхон аймгийн анхны орон сууцны хорооллын нэг юм. Орхон аймаг 1976 онд байгуулагдах үед анхны сууриа тавьж байсан уг хорооллын инженерийн шугам сүлжээг өнгөрсөн хугацаанд засч байгаагүй ажээ. 

Холбоотой мэдээ