23 тэрбум 113 сая төгрөгийн мэдээллийг байршуулаагүй байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-03-20 19:11:59

Улс, орон нутгийн өмчит төсвийн байгууллага, төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, төрийн өмчит хувьцаат компаний ажилтнуудад шилэн дансны, нэгдсэн портал системийн талаарх ойлголт тааруу байна.

Ажилчид ямар мэдээллийг, хэрхэн хаана байршуулахаа мэдэхгүйгээс болж, ОНХС болон улс, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийсэн ажлын төлөвлөгөө, жагсаалт, тэдгээртэй холбогдож гарсан шийдвэр, худалдан авалт гэх мэт мэдээллийг шилэн дансны нэгдсэн портал системд бүрэн гүйцэд оруулахгүй байгаа юм.

Төв аймгийн аудитын газар өнгөрсөн жил уг хуулийн 3 дугаар зүйлийн 3,1,1-т заасны дагуу 220 гаруй байгууллагад аудит хийхэд таван  сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авалт,  бараа ажил үйлчилгээний санхүүжилт 1933,9 сая төгрөг, цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын гүйлгээ 1114,6 сая төгрөг, төсөв , өмч хөрөнгө, мөнгө зарцуулах шийдвэр 838,5 сая төгрөг, өр үүсгэсэн 519,7 сая төгрөг, авлага үүсгэсэн 206,9 сая төгрөг, нийт 23113,6 сая төгрөгийн мэдээллийг шилэн дансны нэгдсэн  сайт болон байгууллагын вэбд байршуулаагүй байжээ.

Түүнчлэн мэдээллээ огт байршуулаагүй Зуунмод мах боловсруулах ОНӨҮГ, Батсүмбэр, Мөнгөнморьт сум дахь ойн анги, Баруун Зуунмод өрхийн эрүүл мэндийн төв, Солонго цогцолбор, БТСГ зэрэг газруудад сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

 

 

 

 

Холбоотой мэдээ