Хөвсгөл цэргийн хүрээний сортын тэмцээнд Цагдаагийн газрын баг тэргүүллээ

Орон нутагт | Хөвсгөл
erdenechimeg@montsame.mn
2016-03-20 19:15:24

Хөвсгөл аймагт орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас нэрэмжит болгон зохион явуулсан 5 төрөлт спортын тэмцээн амжилттай болж нийлбэр дүнгээр Цагдаагийн газрын баг тэргүүлж цомын эзэд боллоо.

Тэмцээн гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний тэннис, үндэсний бөх гэсэн төрлүүдээр явагдаж Цагдаагийн газрын тамирчид гар бөмбөгийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй алтан медаль, сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй мөнгөн медаль, ширээний теннисний тэмцээнд эрэгтэй,эмэгтэй хүрэл медаль,үндэсний бөхийн тэмцээнд 2 байр, шатрын тэмцээнд эрэгтэй, эмэгтэй 7-р байранд орсноор нийт дүнгээрээ тэргүүн байр эзэлж шилжин явах цомын эзэд болсон ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

Холбоотой мэдээ