Хар салхины улмаас 31 хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМХАРАРЕ. /Anadolu/. Зимбабве улсын зүүн нутагт хар салхи дэгдсэний улмаас 31 хүн амиа алджээ.
“Аврах ажиллагааг эхлүүлсэн. Тиймээс тайван, тэвчээртэй байхыг иргэдэд анхааруулсан. Бид “Cyclone Idai” шуурганд 31 иргэнээ алдаад байна. Нэмж хүний амь нас эрстэхээс сэргийлэх арга хэмжээ авч байгаа” гэж тус улсын Мэдээллийн яам твиттер хуудсаараа мэдэгдэв.
Мозамбик улстай
хил залгаа Зимбабве улсын зүүн нутагт үргэлжилсэн аадар бороо орж, ширүүн салхи
дэгдэн үер буусны улмаас 60 гаруй хүн сураггүй алга болжээ.
Бороо мягмар гараг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна гэж цаг уурын байгууллагаас мэдэгдсэн байна.
Хар салхинд тус бүс нутгийн олон сая хүн өртсөний зэрэгцээ асар их хэмжээний дэд бүтэц, барилга байгууламжууд сүйджээ.