“Porsche” БНХАУ-аас олон мянган автомашинаа эргүүлэн татна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-03-18 13:03:28

БЭЭЖИН. /Xinhua/. Германы автомашин үйлдвэрлэгч “Volkswagen” компанийн “Porsche” брэнд хэрэглэгчдийн аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй хэмээн үзсэний улмаас БНХАУ-ын зах зээлд худалдаалсан 50 мянга гаруй автомашинаа эргүүлэн татахаар болсон байна. Энэ тухай БНХАУ-ын Зах зээлийн зохицуулалтын удирдах газраас мэдээлэв.


Гуравдугаар сарын 25-наас эхлэн БНХАУ-аас 16 мянга орчим автомашинаа эргүүлэн татахаар болсны дунд “Cayman болон Boxster” загварын тээврийн хэрэгсэл багтаж байгаа юм. БНХАУ-ын хэрэглэгчид эдгээр автомашиныг 2016 оны гуравдугаар сарын 2-ноос энэ оны хоёрдугаар сарын 14-нд худалдан авсан ажээ.


Үүний зэрэгцээ “Panamera” болон “Cayenne” загварын 34 мянга гаруй автомашины программ хангамжийг шинэчлэх зорилгоор эргүүлэн татахаар төлөвлөж байгаа юм байна.


Volkswagen” компани автомашинаа эргүүлэн татах хүсэлтийг Зах зээлийн зохицуулалтын удирдах газарт хэдийнэ хүргүүлээд байгаа бөгөөд тээврийн хэрэгслийн доголдлыг үнэ төлбөргүй засах ажээ. 

Холбоотой мэдээ